Зайлшгүй хэрэглэх зүйлс Эд зүйлс, дүр, хэлэх үг/ѳгүүлбэр
Кино хийх албан ёсны цаг эхлэхийн ѳмнѳ багууд хэрэглэх эд зүйлс, хэлэх үг, дүрээ хүлээн авна.
Эдгээр зайлшгүй хэрэглэх эд зүйлс кинонд заавал орох ёстой

Наадам зохион байгуулж буй улс, хот бүрт зайлшгүй хэрэглэх эд зүйлс ѳѳр, ѳѳр байдаг, гэхдээ тухайн хотын багуудынх бүгд ижил байх ёстой. Багууд кинондоо тэдгээрийг яаж хэрэглэхээ ѳѳрсдѳѳ шийднэ. Багууд аль болохоор сайн хэрэглэхийг хичээдэг.
Жишээ: Дүр
Сэрээтэрийн Тэргэл эсвэл Тэлмэн, Эмийн санч Mongolia 2017
Борхүүгийн Дэлгэр, Дулмаа/Багш Mongolia 2018
Санчирийн Жавхаа эсвэл Жасмин / Зочид буудлын менежер Mongolia 2019
Хэрэглэх эд зүйлс
Шүхэр Mongolia 2019
Бѳгж Mongolia 2018
Хүрэн манжин Mongolia 2017
Жишээ: Хэлэх ѳгүүлбэр
Өдөр бүхэн яг ийм байдаг бол ямар сайхан бэ? Mongolia 2017
Энийг аваад яв Mongolia 2018
Асуудал бүхэнд гарц байдаг Mongolia 2019
Хэлэгдэх ѳгүүлбэр
Хэлэгдэх ѳгүүлбэр нь кинон дээр зайлшгүй хэлэгдэх ёстой, мѳн бичгээр бичигдсэн байж болно. Гадны хэлээр байж болно; гэсэн хэдий ч, хэрэв тухайн ѳгүүлбэр нь ойлгомжгүй байвал орчуулсан байх шаардлагатай.
Хэрэглэх дүр
Дүр нь киноны гол дүрийн баатар байх албагүй, гэхдээ дэлгэцэн дээр заавал үзэгдэх ёстой. Нэрийн хуудас зэрэг таних тэмдэг тѳдий зүйл байж болно, үзэгчид энэ хүн тухайн дүр мѳн гэж таниж байхад болно.
Хэрэглэгдэх зүйл
Хэрэглэгдэх зүйл нь дэлгэцэн дээр заавал харагдаж, ямар нэгэн байдлаар хэрэглэгдэх ёстой.
Даалгавараа хэр мѳрдѳж байна
Та бүхэн шүүгчид дүнгээ гаргахдаа танай кино авсан даалгавараа хэр мѳрдѳж байгаа дээр тулгуурлан оноо ѳгдѳг гэдгийг мэдэх үү? Үүнд сугалсан тѳрѳл, жанра мѳн зайлшгүй хэрэглэх ѳгѳгдѳлүүд багтана.
Уран бүтээлчдийн нэрс дунд оруулсан ѳгѳгдлийг тооцохгүй
Зайлшгүй хэрэглэх ѳгѳгдлүүд нь киноны үйл явдал дунд байх ёстой. Уран бүтээлчдийн нэрс дунд хэрэглэсэн тохиолдолд ѳгѳдлѳѳ бүрэн ашиглаж чадаагүй гэж үзнэ.