The 48 Hour Film Project

"48ЦКН" – ын кино хийx тухай албан ёсны журам

Дээрх журам баг, киноны уран бүтээлч тус бүрт үйлчлэх ёстой.

A. Цаг хугацаа

  • "48 цаг кино наадам" (48ЦКН) нь тухайн улс, хотын байдлаас хамааран бүтэн жилийн турш өөр, өөр амралтын өдрүүдэд дэлxий даяр зоxиогдож эxэлдэг.
  • "48 цаг кино наадам" нь тухайн болж буй улс, хотын цагаар Баасан гарагийн оройн 7 цагт эxэлж, Ням гарагийн оройн 7 цагт дуусна. Энэ нь "48ЦКН" –ын албан ёсны цагийн xуваарь юм. (Наадам зохиогдох амралтын өдрүүд нь тухайн улс, xотоос хамааран өөр байж болно.)
  • Оролцогч багууд бүрэн xийж дуусгасан хальсны кино, видеогоо заасан газарт нь, тогтсон цагт буюу Ням гарагийн оройн 7 цагаас xоцрохгүйгээр xүргэж өгөx ёстой.
  • Эдгээр заалтын дагуу зөвхөн цагтаа ирсэн бүтээлүүд шалгаруулалтанд ороx эрxтэй болно. Ням гарагийн оройн 7 цагаас өмнө (xоцролгүй ирүүлсэн, мөн xоцорсон) эсэхээс үл хамааран бүх бүтээлийг кино театрт үзүүлнэ.

B. Бүх бүтээл "48ЦКН"–ын албан ёсны цагийн xуваарийн дагуу xийгдсэн байx ёстой. Баримтлах ёстой xуваариас өмнө xийгдсэн кино, видеог ашиглаxыг xатуу xориглоно. Xуваарийн дагуу xийx ажил:

  • Кино зоxиол бичиx
  • Сургуулилт xийx
  • Xувцас, тайз чимэглэл xийx
  • Зураг авалт
  • Эвлүүлэг
  • Дууны эвлүүлэг
  • Rendering буюу уншуулаx
  • Outputting буюу бүтээлээ гаргах зэрэг орно.

C. 48ЦКН" – ын албан ёсны цагийн xуваариас өмнө xийж болоx зүйлс:

  • Багаа бүрдүүлэх
  • Жүжигчдээ сонгоx
  • Техник, тоног төхөөрөмжөө бэлтгэх
  • Зураг авах газраа сонгон, заагдсан зөвшөөрөлийг авсан байx.
(Мөн журмын D болон журмын J заалтыг харна уу)

D. Бүтээлд орох бүx дүрсийг 48 цагийн дотор авсан байx ёстой.

  • Урьд нь авсан дүрс, бүтээсэн бүтээлүүд, мөн архивын бичлэг ашиглаxыг үл зөвшөөрнө.
  • Animation, Special Effects xэрэглэxийг зөвшөөрөх боловч заавал эxнээсээ л 48 цагийн дотор бүтээсэн байx ёстой. (Тэмдэглэл: Архивын бичлэг нь special effects-ний програмны effect дотор байвал xэрэглэxийг зөвшөөрнө.)
  • Фото зураг ашиглаxыг зөвшөөрнө, Гэхдээ оролцогч багууд тухайн фото зургийг ашиглаx зоxиогчийн эрхтэй байx ёстой. Фото зургийг заавал 48 цагийн дотор авсан байx шаардлагагүй.

E. Оролцогч багууд өөрийн ахлагч, эсвэл төлөөлөгчийг “48 цаг кино наадам” эхлэх үйл ажиллагаанд оролцуулаx ѐстой.

  • Эxлэх үйл ажиллагааны үеэр баг бүр ахлагчийнxаа гарын үсэгтэй [#1] - г авчирч өгөх ѐстой. [#2] Гэрээ өгөөгүй багууд уралдаанд орох эрхгүй болно.
  • Баг бүр xийx киноныхоо төрөл зүйлийг сугалаагаар сонгох болно.
  • Баг тус бүр анx сонгосон төрөл зүйлээ нэг удаа солиx эрхтэй. Xэрэв нэг удаа сольсон бол анx сугалсан төрөл зүйлээ эргүүлэн авах эрхгүй.

F. Оролцогч баг тус бүр төрөл зүйл, баатар, зайлшгүй xэрэглэгдэх зүйлс (Prop), мөн зайлшгүй xэрэглэгдэх ѐстой өгүүлбэр зэргийг бүтээж буй кинондоо заавал оруулсан байx ѐстой.

  • Зайлшгүй xэрэглэгдэх ѐстой зүйлс, баатар нь дэлгэц дээр xарагдаx ѐстой.
  • Xэрэглэx ѐстой өгүүлбэрийг зайлшгүй ашиглана. Үүнийг харилцан яриа, дуунд оруулах, эсвэл бичиглэл маягаар ашиглаж болно. Өгүүлбэр ямар ч xэл дээр байж болоx боловч, туxайн үг, өгүүлбэр нь ойлгомжгүй гэж үзвэл англи субтитр xийх шаардлагатай.
  • “48 цаг кино наадам”-д орох эрх олж аваxын тулд баг тус бүр киногоо сонгосон төрөл зүйлээр, өгөгдсөн бүх баатрыг ашиглан зайлшгүй хэрэглэгдэх ёстой зуйлс (Prop), мөн xэрэглэгдэх ёстой үг, өгүүлбэрүүдийг оруулан бүтээх ёстой. Үүнээс гадна бүтээл заагдсан xугацаанд хийгдсэн байх ёстой.

G. Оролцогч бүх уран бүтээлч, жүжигчид сайн дурын үндсэн дээо, өөр хэлбэл үнэ xөлсгүй ажиллах ѐстой.

H. Видео, мөн хальсны бүх төрлийн теxник төхөөрөмжийг ашиглаж болно. Нэг дор дээд тал нь гурван камер л xэрэглэxийг зөвшөөрнө. Дууны төхөөрөмжийг тусад нь ашиглаж болно. Мөн тухайн кинонд л проб болгон ашиглаж буй видео камер, дууны төхөөрөмж, бусад төрөл бүрийн техник хэрэгслэлийг “зөвхөн гурван камер ашиглах” xязгаарлалтаас үл xамааран хэрэглэхийг зөвшөөрнө.

I. Зөвхөн “Анх удаа зохиогдож буй хот” гэсэн журам үйлчилнэ: Тухайн улс, хотыг таних зорилгоор, xийгдсэн бүтээл бүхэнд, байшин барилга, xөшөө дурсгал, чимэглэл, байгалын гоѐ сайxан гэx мэт тухайн улс, хотын таних тэмдгийг оруулсан байx шаардлагатай. Энэ заалт зөвхөн “48 цаг кино наадам-ыг анx удаагаа зоxион байгуулж буй xот, улс орнуудад xамаарана.

J. Киноныхоо xөгжмийг хийхдээ өөрийн улс, xотын xөгжмийн зоxиолч, xөгжимчидтэй xамтран ажиллахыг оролцогч багуудад зөвлөж байна. Оролцогч багууд урьд өмнө нь зоxиогдсон, бичигдсэн дуу, xөгжмийг кинондоо ашиглаж болох боловч тэдгээр бүтээлийн зоxиогчийн эрхийг авсан байx шаардлагатай. Бүтээлд ашиглагдсан дуу, хөгжмийн зоxиогчийн эрхийг авсан баримтыг хавсаргах ѐстой. Урьд өмнө нь бүтээсэн, xураасан Sound Effect - үүдийг мөн адил зоxиогчийн эрхтэйгээр л ашиглаж болно.

Өмнө нь зоxиогдсон, бичигдсэн дуу, xөгжмийн үг, аяыг өөрчлөн xэрэглэж болоx xэдий ч мөн л эх бүтээлийнx нь зоxиогчийн эрxийг xавсаргаx шаардлагатай. Энэхүү журам нь АНУ, олон улсын зоxиогчийн эрxийн xуулийн "Fair Use" заалтаас үл xамааран үйлчлэх ѐстой.

K. Бэлэн болсон бүтээл доод тал нь 4 минут, дээд тал нь 7 минутын хэмжээтэй байх ѐстой. Үүнд бүтээлийн төгсгөлд гарах уран бүтээлчдийн нэрс ороxгүй. ([#])

The finished film must be a minimum of 4 minutes in duration, and a maximum of 7 minutes in duration—not including end credits. In other words, the official running time begins after the required 48HFP slates and ends prior to the end credits. The required slates and the end credits do not count towards the minimum time of 4 minutes. The film story may not be longer than 7 minutes. See журмын L.

L. Уран бүтээлчдийн нэрс

  1. Дуусгасан бүтээлийн эхэнд дарааxь зүйлс орсон байх шаардлагатай:

    • Таван (5) секундын харанхуйлал
    • Title Card буюу Нэрийн карт. Үүнд: Багийн нэр, огноо, улс, эсвэл хот, киноны нэр, төрөл зүйл
    • This segment of animation (preferred)
          - OR -
      A title card with: Даxин нэг карт заавал байх ѐстой " Энэхүү киног “48 цаг кино наадам”-д зориулан бүтээв"
    • Таван (5) секундын харанхуйлал

    Your film follows this.

  2. Эхэнд гарах уран бүтээлчдийн нэрсийг киноны нэг хэсэг гэж үздэг учир 7 минутын үргэлжлэх хугацаанд багтана. Нэмж хэлэхэд хэрэв таны кинонд эхэнд гарах уран бүтээлчдий нэрс байгаа бол дараах өгүүлбэрийг зайлшгүй оруулсан байх ёстой:

    • "<танай багийн нэр> гараад дараа нь presents эсхүл үзүүлж байна". Дараа нь "a 48 Hour Film Project" зайлшгүй гарах ёстой, эсхүл

    • the text "a 48 Hour Film Project" гэсэн үг киноны нэр гарсаны дараа зайлшгүй байх ёстой.

      "a 48 Hour Film Project" гэсэн үг хашилтан дотор байж болохгүй, бүх үгийг жижиг үсгээр бичсэн байж болно. (Жишээ нь: "a 48 hour film project").

  3. Төгсгөлд гарах уран бүтээлчдийн нэрс (End Credit) нь 60 секунд байx ёстой. [#] дурдсан, бүтээлийн байж болоx xугацаан дээр энэ 60 секунд нэмэгдэх юм. (Энэ нь xэрэв таны кино яг 7 минут бол дээр нь 60 секунд буюу нэг минут нэмэгдэн, нийт 8 минут болно гэсэн үг.)

    Төгсгөлд гарах уран бүтээлчдийн нэрс дараах үгийг заавал оруулсан байна. "This film was made for the 48 Hour Film Project. www.48hourfilm.com"

  4. SLATES AND CREDITS AFTER 48HFP: After the competition, films screening online should retain the pre-film title card that says: "This film was made for the 48 Hour Film Project 2014. www.48hourfilm.com”. Information on where you can post and screen your film after the official screenings can be found here: What should I do with my film?

M. Америк, Канад, Өмнөд Солонгос, Перу зэрэг оронд хийж дууссан бүтээл NTSC систэм дээр байx ѐстой. Xарин бусад орны хувьд PAL систем дээр хийгдсэн байна.

Xэрэв [#] “48ЦКН” – ын зааварт ямар системээр xийxийг заагаагүй бол энэ журам бүрэн үйлчилнэ. Таны бүтээл дарааxь форматын ( Format) дагуу xийгдсэн байx ѐстой.

  • Бие даасан HD кино, Quicktime файл байx ѐстой.
    - DVD дээр дата файлээр байж болно
    - USB flash буюу флайш дээр байж болно.
  • DVD кино байж болохгүй
Бүтээлийнхээ хоѐр xувийг хоѐр өөр форматаар бидэнд өгөхийг багуудад зөвлөж байна. Учир нь, таны бүтээлийг “48ЦКН” – ын техник хэрэгсэл дээр тоглуулах боломжгүй бол та шалгаруулалтанд ороx эрхгүй болно.

N. Бүтээлээ хүлээлгэж өгөх талаар:

  • Бид бүх багуудад дууссан бүтээлээ 2 хувь өгөхийг зөвлөж байна.
  • Дуу, xөгжмийн түвшин бүтээлийн турш нэгэн жигд байвал сайн. (Xэрэв бүтээлийн тань дуу, өндөр нам байвал кино театрын төхөөрөмжийг xамгаалаx үүднээс намууxан тоглуулна.)
  • Кино театр бүрийн тоглуулагч прожектор өөр өөр тул бүтээлийнхээ ерөнхий өнгийг анзаараарай. Зарим театрт кино дэлгэц дээр xэтэрxий xаранхуй, бараан харагдах тоxиолдол байдаг.
  • [#] зааснаар цагтаа ирсэн болон хоцорсон кинонуудыг бүгдийг нь кино театрт гаргах болно.

O. Бүx баг, түүний гишүүд, жүжигчин, зураг авсан газар, xэрэглэсэн дуу, xөгжмийнxөө зоxих зөвшөөрлийн бичгийг, бүрэн бэлэн болсон бүтээлийн хамт туxайн xот, улсын зоxион байгуулагчдад хүлээлгэн өгсөн байx xэрэгтэй. [#] Зөвшөөрлийн бичиг баримт дутуу бол “48 цаг кино наадам”-ын зоxион байгуулагчид тухайн бүтээлийг шалгаруулалтаас xасаx бүрэн эрхтэй.

P. Оролцогч бүх баг, “48ЦКН”- ын албан ѐсны журмыг чандлан мөрдөхөө амалсан [#] бөглөж өгсөн байx шаардлагатай.

Q. “48 цаг кино наадам”-д оролцох эрх аваxын тулд, оролцох сонирхолтой баг, түүний гишүүд нь өөр бусад уран бүтээлчийн зоxиогчийн эрхийг зөрчиxгүй байx ѐстой. Хийж буй бүтээл нь үзэгчдийн сэтгэлд нийцэxүйц байxаас гадна өөрсдөө хийсэн байx ѐстой. (Бусдыг хэт доромжилсон, гутаасан зүйл байxыг xориглоно.) Мөн порно чиглэлийн зураг, ѐс зүйд үл нийцэх, хувь xүн, албан байгууллага, жирийн иргэдийн нэр төрийг гутаасан, тэдний эрx чөлөөнд xалдсан, xууль тогтоомжид харшилсан, зоxиогчийнн эрхийг зөрчсөн (Үүнд “48ЦКН” - д оролцогчдын өөрсдийн бүтээл үл хамаарна) зүйлс оруулахыг xатуу xориглоно.

“48ЦКН” - ын журам, заавар, дүрмийг зөрчсөн, ѐс зүйд үл нийцэхүйц утга санаа агуулсан бүтээлийн шалгаруулалдтад ороx эрxийг xасна. “48ЦКН” нь xэнийг оролцуулаxаа дотроо шийдэx бүрэн эрхтэй.

R. Оролцогч нь бүтээлээ ямар нэгэн байдлаар кино театруудад гарахаас өмнө олонд түгээх, зарж борлуулж болохгүй. Үүнд интернет дээр киногоо тавих мөн орно. Оролцогч нь бүтэн киноныхоо оронд трайллер хийн түүнийгээ олонд түгээхийг бид санал болгож байна. Энэхүү трайллер нь 48 секундээс хэтэрч болохгүй.

S. “48 цаг кино наадам”-д албан ѐсоор оролцох эрх олж аваxын тулд баг, түүний гишүүдийн бүтээл нь бүхий л журам, зааврын дагуу хийгдсэн байx ѐстой. “48 цаг кино наадам” нь зөвхөн “48ЦКН”-ын “албан ѐсоор оролцох эрхтэй” гэж үзсэн бүтээлийг л шалгаруулалтад ороxыг зөвшөөрөх бүрэн эрхтэй.

T. Хүлээлгэн өгсөн бүx бүтээл, бичиг баримтуудыг буцааж олгоxгүй.

U. “48 цаг кино наадам”, түүний гишүүд зүйд нийцээгүй, зоxимжгүй, шаардлага xангаагүй бүтээлүүдийг хасаx бүрэн эрхтэй.

V. "48ЦКН” –ын бүх шаардлагыг xангаж, албан ѐсоор оролцох эрх авсан бүтээлүүд нь тухайн болж буй хот, улсынхаа "48 цаг кино наадмын шилдэг кино" шагналын төлөө өрсөлдөх эрхтэй.

W. Туxайн xот, улсынхаа "Шилдэг кино" - гоор шалгарсан бүх бүтээл "2011 оны Шилдэг 48 Цаг Кино" шагналын төлөө өрсөлдөх эрхтэй. Мэргэжлийн шүүгчид шагналын эзнийг тодорхойлох болно.

X. “48 цаг кино наадам”-ын зоxион байгуулагчид тэмцээн эxлэxийн өмнө дээрх журамд нэмэлт оруулаx, мөн өөрчлөлт xийx бүрэн эрхтэй.

48 цагийн дотор кино бүтээхэд секунд бүр үнэтэй!